Skip to main content

Posts

Showing posts from March, 2024
Утга учрын эрэлд гарсан нь Зорилго хэзээ ч намайг тодорхойлохгүй гэдэгт итгэж ирсэн нь одоо харахнээ буруу байжээ.  Туйлын хүсэл сонирхол байхгүй эсвэл бүрэн олоогүй ойлгоогүй байж болно. Гэхдээ зарим нэг зүйлийн заавал төгсгөлийг харж байж эхлэх гэх нь алдаа байж мэднэ. Сууснаас явсан нь дээр гээд сайхан үг байдагдаа. Кристофер Колумб хүртэл Энэтхэгийг нээхээр гараад, төөрж яваал Америк тивийг нээсэн ш тээ. Тэгэхээр зөв ч бай буруу ч бай ямар нэг зорилго биднийг урагшаа итгэлтэйгээр түлхдэг байх нь. Тэр зорилго нь туйлын байх албагүй, туйлбартай байхад л болох аж. Тэгэхээр зорилго магадгүй харанхуйд биднийг гэрэлтүүлэх бамбар байх. Харин хүсэл тэмүүлэл алсын хараа бол төөрсөн үед шөнийн тэнгэрт харагдах од байх нь. Хүссэн тэмүүлсэн зүйлдээ хүрэх зам мэдээж дөт биш, амар ч биш. Тэр үед гартаа барьсан бамбар чиглэлээ алдалгүй өдөр тутам урагшлахад тустай. Харин хүсэл тэмүүлэл бол бамбар шиг чиний хөл доорх замыг гэрэлтүүлэхгүй ч мартсан үед чинь хаашаа хүрэх чигийг үргэлж зааж, сануулж