Skip to main content

Posts

Утга учрын эрэлд гарсан нь Зорилго хэзээ ч намайг тодорхойлохгүй гэдэгт итгэж ирсэн нь одоо харахнээ буруу байжээ.  Туйлын хүсэл сонирхол байхгүй эсвэл бүрэн олоогүй ойлгоогүй байж болно. Гэхдээ зарим нэг зүйлийн заавал төгсгөлийг харж байж эхлэх гэх нь алдаа байж мэднэ. Сууснаас явсан нь дээр гээд сайхан үг байдагдаа. Кристофер Колумб хүртэл Энэтхэгийг нээхээр гараад, төөрж яваал Америк тивийг нээсэн ш тээ. Тэгэхээр зөв ч бай буруу ч бай ямар нэг зорилго биднийг урагшаа итгэлтэйгээр түлхдэг байх нь. Тэр зорилго нь туйлын байх албагүй, туйлбартай байхад л болох аж. Тэгэхээр зорилго магадгүй харанхуйд биднийг гэрэлтүүлэх бамбар байх. Харин хүсэл тэмүүлэл алсын хараа бол төөрсөн үед шөнийн тэнгэрт харагдах од байх нь. Хүссэн тэмүүлсэн зүйлдээ хүрэх зам мэдээж дөт биш, амар ч биш. Тэр үед гартаа барьсан бамбар чиглэлээ алдалгүй өдөр тутам урагшлахад тустай. Харин хүсэл тэмүүлэл бол бамбар шиг чиний хөл доорх замыг гэрэлтүүлэхгүй ч мартсан үед чинь хаашаа хүрэх чигийг үргэлж зааж, сануулж
Recent posts
Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин)   Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй. Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэ
  Хөрөнгийн зах   (~300 үг )   Санхүүгийн захийг Нарантуул захтай адилтгаж болно. Нэг талаас олон төрлийн хүү, хугацаа, шаардагдах нөхцөлүүдтэй наймаачдын янз бүрийн бараа таваарууд байдаг бол тэрийг өөрт хэрэгтэй барааг тохирох нөхцөлөөр сонирхохоор газар газраас худалдан авагчид ирнэ. Бүгд л бараа мөн боловч зориулалтаараа хэв шинжээрээ ялгаатай, өөр өөрсдийн лангуу бүр барилгатай. Энэ дундаас бусдаасаа ялгаатай илүү урт хугацаатай, тогтвортой, олон талын эрх ашгийг хангадаг хөрөнгийн зах гэдэг барилгыг сонирхъё. Хөрөнгийн зах зээлд урт хугацаатай мөнгө байдаг. Бизнес пүүсүүд, улс гүрэн өргөжиж тэлэхэд тэдэнд мөнгө хэрэгтэй байдгийг Ром, Их Британи гээд улс улсын түүх харуулдаг. Хөрөнгө оруулалтын шинжтэй, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг зөвхөн хөрөнгийн бирж дээрээс бонд, хувьцаа гаргах замаар авна. Нэг талаас ЗГ, Пүүс, Корпорициуд зэрэг мөнгө босгохоор ирдэг санхүүжигч тал,  нөгөө талд хөрөнгө оруулалт хийж ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулалтын сан, даатгалын компан
  Эрсдэл  ( ~210 үгтэй)   Эрсдэл нь амьд ертөнцийн нэгээхэн хэсэг. Эрт үед эрсдлийг хэн ч бүрэн тооцоолж чадахгүй, боломжгүй байлаа. Тэр нь ч аргагүй биз. Харин хүн төрөлхтөн эрсдэлтэй өдөр тутам нүүр тулсаар улмаар ойлгож, илүү ухаалгаар харьцах болсноор тэд байгалийн хууль, жам ёсны гэгдэж байсан зүйлийг удирдаж, бууруулж бүр шилжүүлж эхэлсэн юм. Даатгалын үндэс суурь үүнээс эхлэлтэй.  Эрсдэл бол тэр чигтээ магадлалын тухай ойлголтууд юм. Эрсдэл хэнийг ч ялгах, нүдгүй. Эрсдэл нь -         Ирээдүйд тохиолдох боломжтой, -         Хохирол учруулж болох -         Гэнэтийн сөрөг үйл явдал                    зэрэг ойлголтыг багтаадаг. Хохирол учруулдаг болхоор, хохирлын хэмжээг  яаж тодорхойлох вэ? учрах боломж хэр их вэ? Тэр хохирлыг юу бий болгосон бэ? гэсэн зөв асуултуудаас эрсдэл тулгарах магадлалыг статистик тоо баримт дээр үндэслэн тооцоолж эхэлсэн. Уг магадлалыг математикийн шинжлэх ухааны ачаар тооцоолж чадснаар хэнд, хэр их хохирол, хэр зэрэг тохиолдож болохыг хэмжи
  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилт
 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (4-9 хоногийн гээд янз2) гарна