Skip to main content

Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин)

 

Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй.

Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэгээд юу юм гэж үү! Инфляцийг энэ удаад судасны нарийсал, цусан дах өөх тосны хэмжээ ч юм уу эсвэл цус өтгөрөл рүү чихчихье. 😛

Мөнгөний урсгалыг ерөнхийд нь зохицуулдаг Монгол банк гэдэг байгууллагыг бид хүний биеийн зүрхтэй шууд зүйрлэж болно. Цус зүрхнээс гарч биеийн бүх хэсэгт хүрч байх ёстой. Тэгэхээр цусны эргэлтийг хамгийн хурдан шуурхай тээвэрлэгч нь гол судас артер нь магадгүй банк даатгал хөрөнгийн зах зээл, сангийн бодлого явуулдаг зэргээр сангийн яам, СЗХ зэргийг венн судас байх боломжтой. Зүгээр боломжтой шүү!  

               Мэдээж хүний биеийн бүтэц, санхүүгийн зах зээлийн ойлголтууд нь тус тусдаа өөр шинжлэх ухаан боловч зарим нэг адилтгах боломжтой ижил талууд байна.

Comments

Popular posts from this blog

 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (4-9 хоногийн гээд янз2) гарна
  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилт