Skip to main content

 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин)

Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья. 


Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.

  Аялал:  УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (4-9 хоногийн гээд янз2) гарна. Өлгий гөөс гараад ~50км орчим яваад нутгийн айлд хоол цай идээд цааш хөдөлсөн. Цаашаа 4 цаг замдаа бууж, сууж явсаар 2-3 том жижиг гол, өндөр даваа гүвээ, шавар шавхаа туулж сэгсчүүлсээр АТБ-н мөнх цас харагддаг шалган нэвтрүүлэх Пост дээр ирсэн (БЦГ учраас заавал аймгаасаа зөвшөөрөл авж байж ордог).  Бичиг баримт зөвшөөрлөө үзүүлээд цаашаа 1 цаг орчим яваад өөрсдийн гэр кемп дээр ирсэн. Бишбермак гээд махтай гурилтай хоол идээд, хоорондоо мэнд усаа мэдээд хургаан юм хум тойруулаад унтсан. Өглөө нь хоолоо бэлдүүлж аваад АТБ 1,5 хоноход тохирох хувцас, мешок, бага зэрэг хүнс л аваад цаашаа бас 1-2 цаг сэгсчүүлсээр еөк-н тахилгат овоо буюу АТБ-н уулс маш том гоё харагддаг бараг бэл хэсэгт нь ирсэн. Хүмүүс овоон дээр юмаа өргөх нь өргөөд, зургаа авхуулах нь авхуулж дуусаад  тэндээсээ цааш майхан кемп рүүгээ 5км орчим цүнхээ үүрээд алхана. Замдаа ч эрүүгээ эргэтэл хэдэн тийш харсаар нээх хурдан майхан кемп (МК) дээрээ ирээд, 3-4 өөрөө хуваагдаад майхандаа орно. Потанины болон Александрагийн мөсөн гол нь МК-н хажууханд урсдаг байдаг болхоор тэр өдөртөө өнөөх голоо доош дээшээ бууж үзэж (~1,5-2цаг) ирээд, оройн хоолоо идэж амсхийж аваад унтсан. МК хөтөч Казах ах орой бидэнд 3 гоё дуу үндэсний хөгжмөөрөө тоглож дуулж өгсөн <3 Маргааш өглөө Малчин оргилруу (4050м) гаа гарахаар жижиг үүргэвчээ үүрээд (ус хүнс) мөн 4-5км өгсөж уруудсан замаар алхалт хийсээр яааг уулын бэлдээ ирсэн. За тэндээс л хамаг юм эхлэнэдээ. Малчин оргил нийт 3 хэсэгтэй гэвэл 1-р хэсэг дундаж налуу, 2-р хэсэг маш налуу чулуутай, 3-р хэсэг арай гайгүй налуутай ч чулуурхаг гээд 4 хөллөхдөө хөллөж, мацаж майлсаар, 30 40 амарсаар 4-5 цагийн дараа оргил дээр гарсан. Тэр мэдрэмж мэдээж тас тэнд зураг авалт 10-20 мин болоод, алсын барааг ширтэж байгаад буцаад 2-3 цаг бууна. Ер нь л жилийн 4 улиралыг 1 өдөрт үзчих боломжтой. Буулт бас л чанга гэхдээ авирахаас илүү амархан байсан. Буугаад ахиад 5 км алхаад МК дээрээ ирээд 1 цаг орчим амраад цаашаа бүх юмаа чирээд ахиад 5 км еөк-ийн овоо хүртэл алхсан. Тэр үе чанга байсан өглөөнөөс эхлээд 25 км орчим өгсөж бууж уруудаж алхах мөлхөх гээд. Гэсэн ч дотроо "Гэхдээ гоёэна" гэж бодсоор алхсандаа.  Фургондоо хамаг юмаа ачаад цаашаа гер кемп рүүгээ буцаад явсан. Буцахад машиндаа сэгсчүүлэх нь үнэн таалажтай гоё санагдаж, ер нь дэндүү жаргалтай амьдарч байснаа ойлгож, аялалын грүппынхэнтэйгээ бүр зуз болсоор очсон. Уул гараад бууж ирсэн хүмүүс чинь бараг л дайнд гавъяа байгуулсан юм шиг л тэр нутгаар чинь шөнийн 2 хүртэл Justin timberlake-Sexy back, Drake-Started from the bottom , Post Malone өөр юу юу ч яваад байлаа хангинуулж хүүхэд хөгшидгүй, хөндийг доргитол шоудсан. Маргааш нь барзгар бүрсгэр хүмүүс босоол (би ядраад эрт унтсан) хоолоо идэж аваал ахиал фургондоо суугаад 180км зайтай Сыргаль нэртэй газар луу мөн 3-4 цаг явсан. Замдаа Хотон нуур, Хурган нуур үзэх байсан очоочгүй хажуугаас нь үзээл Монголын Швецарь гэдэг Уул ус хангай, хад чулуу, гол горхи хосолсон, Бага түргэний хүрхрээ бас байдаг газар очоод баахан зураг авалт хийгээд Өлгий хотын зүг явсан. Замаараа нутгийн айлд цайлсан. Аа тийн замдаа сүүн голыг үзсэн шүү. Сүүн гол нь цагаан хөрснөөс болж тийн сүүн цагаан харагддаг гэсэн. Замдаа бараг 4 том модон нарийхаан гүүрээр гол гарсан. Тээд буцаад Өлгий руу нийт 350 км зайтай довтолгосоор үүрийн 5 цагт орж ирсэндээ. Манай группынхэн хичнээн ч пиво уусын бүү мэд нэг харсан хоорондоо амьдрал ярьцан, 1-2 хүн уйлж байгаа харагдсан. Би фургоны урд сууж нутгийн ахтай хэл нэвтрэлцэж, зам харж ахад хань болж унтахгүй гүрийсээр өлгий хүрсэндээ. Манай аялал хамгийн бага хоногтой бөгөөд ачаалалтай үе таараад Өлгийд ийн орой ирсэн. Тэгэхээс 6-9 хоног аялалтай хүмүүс Сыргаль нутагт хонодог гэсэн.

Гоё гоё газрууд: Мэдээж АТБ-н өндөр сүрлэг оргилууд, АТБ-аас эх аван урсах 2 мөсөн голууд. Шөнө нь маш тод харагдах тэнгэр, Бага түргэний хүрхрээ, Сыргаль бол яалтгүй хонон саатах газар. Хотон нуур, хурган нуур, Замдаа урсах мөсөн гол бас байж болно. 

Сорилтууд: Гэр кемпэд ор олдоогүй тул газар унтсан мөн МК-д өвлийн майхан нь дуусаад зуны майханд унтаад тус тус бүр маш их даарсан. Оргил өөд гарах буух мөн л амар байгаагүй. Ууланд гарах техник шал өөр, аль болох амаараа биш хамраараа амьсгаа авч амаараа гаргах, жигд амьсгалах, яаж ядарсан ч сууж амарч болохгүй, хэт удаан амарвал бүр ядарна, хэт хурдан гарах гэвэл бас л ядарна гээд. Бид ууланд байгаа болхоос амралтын газар биш болхоор халуун юм тэр болгон олдохгүй хоол бас таарахгүй өлсөх жаахан даарах, бороонд норох, нойтон гуталтай алхах гээд юм юм л тохиолдоно. Зарим хүмүүсийн толгой хүчилтөрөгчийн дутагдлаас өвдсөн. 

Авах зүйлс: Яг уулын зориулалтын хөнгөн ул сайтай, өндөр түрийтэй гутал, ус чийгний хамгаалалттай хувцас куртка, NOT зузаан, уулын ТАЯГ, гутлын түрий болон өмдний шуумгийг цаснаас далдлах хамгаалах даравч, бээлий, малгай,  чөлөөтэй амьсгалдаг нүүрэвч (нүүр хамар хацар түлэгдэнэ), сайн оймснууд, жижиг тусгал сайн гар чийдэн, хумсны хутга, ходоодны даралтны толгойны эмнүүд, шархны лент хүнс тал дээр лаазалсан хүнс, бэлэн гоймон маш зүгээр юм билээ.

Эцэст нь хэлэхэд: Эргээд бодход аялалын сайхан нь ядарсан ч өөрсдийгөө ялаад багаараа тэсээд оргилд гарсан тэр мэдрэмж, даарсан өлссөн халууцсан цангасан үеүүд, хамтдаа байгаагаа хуваалцсан гээд бүгд тухайн үед мэдэрч байсан буугаад өгчихмөөр хүнд бүх мөчүүд аялалыг чимсэн. Гэр майхан кемп дамжиж 25 км алхаж ~500 км амьдралдаа явж үзээгүй бартаат шороо устай замаар фургонтой явах, хээрийн аялал болхоор зохион байгуулалт зарим үед муутай гээд янз янз л юм тохионо. Магадгүй машин чинь хээр эвдрээд гадаа хонохыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ болгонд тэвчээртэй зоригтой байж хамтдаа даван туулаарай.  Үнэтэй тухтай аялалаар хэзээ ч амарч чадах болхоор зориглоод хүндийг нь сонгоорой. Чамд өөрийгөө тэлэх боломж олгоно. Гоё хоол идэж үнэтэй газар тансаглахаас илүү шороо тоос хөлстэй биетэйгээ хөлөө өвдтөл толгойгоо эргэтэл яваад буцах нь хамаагүй илүү ихийг чамд өгнө шүү. Амжилт

Comments

Popular posts from this blog

Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин)   Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй. Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэ
  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилт