Skip to main content

 Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба инфляци 


            Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв.

Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.

           

Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Ромын үндэсний мөнгөн тэмдэгт денарын ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ байнга өссөн. Ханшийн уналт, төсвийн алдагдал зэргээ нөхөхийн тулд мөнгө хэвлэх буюу денар зоосонд агуулагддаг цэвэр мөнгөний хэмжээг багасгаж хямд метал болох зэс, гууль зэргээр орлуулах замаар төсвийн алдагдлаа нөхөхийг хичээсэн ч  амжилт олоогүй. МЭӨ 117 онд Денар зоосны 85% нь цэвэр мөнгө байсан бол 217 онд энэ орц 50% хүртэл, цаашлаад 268 он гэхэд ердөө 0,5% хүртлээ буурчээ. Ханш 400 орчим жилийн дотор 169 дахин буюу 16900% унасан. Өөрөөр хэлбэл бодит үнэ цэнэтэй цэвэр зоосон мөнгийг 14000 дахин олшруулсан гэсэн үг. Эдийн засагт үүнийг гипр инфляци гэдэг. Цэвэр мөнгө гэдэг нь өөрөө өндөр баталгаатай, хөрвөх чадвартай учраас ард иргэд агууламж багатай денарт итгэхээ больж цэвэр мөнгөө нөөцөлж цуглуулж эхэлсэн. Грешамын үзэгдэл буюу муу мөнгө, сайн мөнгийг эргэлтээс шахан гаргадаг тухай онол эндээс үүсэлтэй. Үүнээс гипр инфляци болох хангалттай шалтгаан болсон.

Ард иргэд туйлдаж, барааны үнэ тэнгэрт хадаж, эдийн засгийн хямрал нүүрлээд байхад Ромын удирдлагууд хамаг буруугаа бизнесмен, худалдаачдад тохож, хахин хавчиж эхэлсэн. Бүр 300 онд Diocletian хаан төр барьж байхдаа өргөн хэрэглээний барааны үнийг тогтоох хууль гаргаж, зөрчсөн худалдаачин наймаачдыг цаазлах хүртлээ гааржээ. Хэнч бизнес эрхлэх сонирхолгүй болж, худалдаа наймаачид хотыг орхиж, ард иргэд ууланд амьдарч эхэлснээр Ромын нийслэл эзэнгүй балгас болж 300-400 жил эргэж сэхэхгүйрсэн сүйрсэн. Инфляцийг ийм ээмэр мангас гэж хэн санах билээ.

Мөнгөний үнэ цэнийн бууралт ямар ч хүчирхэг улсыг түүхийн хуудаснаас арчих бүрэн чадалтай ажээ. Алдагдалтай төсөв батлах, төсвийн үрэлгэн бодлого явуулах, түүнийгээ нөхөхийн тулд мөнгө хэвлэх гэдэг эдийн засгийн суурь зарчмыг алдагдуулснаар энэ бүхэн гоё эхэлсэн шигээ дууссангүй. Үндэсний мөнгөн тэмдэгтийг ямагт хамгаалж явах учиртайг бид мартах ёсгүй аж.

Comments

Popular posts from this blog

  Эрсдэл  ( ~210 үгтэй)   Эрсдэл нь амьд ертөнцийн нэгээхэн хэсэг. Эрт үед эрсдлийг хэн ч бүрэн тооцоолж чадахгүй, боломжгүй байлаа. Тэр нь ч аргагүй биз. Харин хүн төрөлхтөн эрсдэлтэй өдөр тутам нүүр тулсаар улмаар ойлгож, илүү ухаалгаар харьцах болсноор тэд байгалийн хууль, жам ёсны гэгдэж байсан зүйлийг удирдаж, бууруулж бүр шилжүүлж эхэлсэн юм. Даатгалын үндэс суурь үүнээс эхлэлтэй.  Эрсдэл бол тэр чигтээ магадлалын тухай ойлголтууд юм. Эрсдэл хэнийг ч ялгах, нүдгүй. Эрсдэл нь -         Ирээдүйд тохиолдох боломжтой, -         Хохирол учруулж болох -         Гэнэтийн сөрөг үйл явдал                    зэрэг ойлголтыг багтаадаг. Хохирол учруулдаг болхоор, хохирлын хэмжээг  яаж тодорхойлох вэ? учрах боломж хэр их вэ? Тэр хохирлыг юу бий болгосон бэ? гэсэн ...
 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (...