Skip to main content

 Эрсдэл (~210үгтэй)

 

Эрсдэл нь амьд ертөнцийн нэгээхэн хэсэг. Эрт үед эрсдлийг хэн ч бүрэн тооцоолж чадахгүй, боломжгүй байлаа. Тэр нь ч аргагүй биз. Харин хүн төрөлхтөн эрсдэлтэй өдөр тутам нүүр тулсаар улмаар ойлгож, илүү ухаалгаар харьцах болсноор тэд байгалийн хууль, жам ёсны гэгдэж байсан зүйлийг удирдаж, бууруулж бүр шилжүүлж эхэлсэн юм. Даатгалын үндэс суурь үүнээс эхлэлтэй.

 Эрсдэл бол тэр чигтээ магадлалын тухай ойлголтууд юм. Эрсдэл хэнийг ч ялгах, нүдгүй. Эрсдэл нь

-        Ирээдүйд тохиолдох боломжтой,

-        Хохирол учруулж болох

-        Гэнэтийн сөрөг үйл явдал                   

зэрэг ойлголтыг багтаадаг. Хохирол учруулдаг болхоор, хохирлын хэмжээг  яаж тодорхойлох вэ? учрах боломж хэр их вэ? Тэр хохирлыг юу бий болгосон бэ? гэсэн зөв асуултуудаас эрсдэл тулгарах магадлалыг статистик тоо баримт дээр үндэслэн тооцоолж эхэлсэн. Уг магадлалыг математикийн шинжлэх ухааны ачаар тооцоолж чадснаар хэнд, хэр их хохирол, хэр зэрэг тохиолдож болохыг хэмжиж чадсан. Ийн хэмждэг хүнийг актуарч гэдэг. Хэмжиж чадснаар хүн бүхэн эрсдлийг бүрэн биш ч тодорхой хэмжээнд бууруулах, сэргийлж чадах болсон. Гэвч бүрэн сэргийлж чадахгүй, ихэвчлэн мөнгө санхүү, бизнесийн харилцаанд маш сөргөөр нөлөөлж байсан болхоор эрсдлийг тараан байршуулж, шилжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл эрсдэл тохиох магадлалаас хамаараад өөр өөр, тодорхой хураамжийг даатгалын байгууллагад төлөөд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн олговор авснаар, эрсдэл гэх мангасын савраас бизнесүүд мултарах болсон. Санхүү мөнгөний эргэлт ч сайжирч, бизнес хүчтэй цэцэглэсэн.

Эрсдлийг хүлээн зөвшөөрч, магадлалыг тооцоолж, зөв хариу үйлдэл хийж чадсан нь илүү тогтвортой урагшилдаг.

 

Comments

Popular posts from this blog

 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (4-9 хоногийн гээд янз2) гарна
Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин)   Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй. Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэ
  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилт