Skip to main content

 Хөрөнгийн зах  (~300 үг)

 

Санхүүгийн захийг Нарантуул захтай адилтгаж болно. Нэг талаас олон төрлийн хүү, хугацаа, шаардагдах нөхцөлүүдтэй наймаачдын янз бүрийн бараа таваарууд байдаг бол тэрийг өөрт хэрэгтэй барааг тохирох нөхцөлөөр сонирхохоор газар газраас худалдан авагчид ирнэ. Бүгд л бараа мөн боловч зориулалтаараа хэв шинжээрээ ялгаатай, өөр өөрсдийн лангуу бүр барилгатай. Энэ дундаас бусдаасаа ялгаатай илүү урт хугацаатай, тогтвортой, олон талын эрх ашгийг хангадаг хөрөнгийн зах гэдэг барилгыг сонирхъё.

Хөрөнгийн зах зээлд урт хугацаатай мөнгө байдаг. Бизнес пүүсүүд, улс гүрэн өргөжиж тэлэхэд тэдэнд мөнгө хэрэгтэй байдгийг Ром, Их Британи гээд улс улсын түүх харуулдаг. Хөрөнгө оруулалтын шинжтэй, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг зөвхөн хөрөнгийн бирж дээрээс бонд, хувьцаа гаргах замаар авна. Нэг талаас ЗГ, Пүүс, Корпорициуд зэрэг мөнгө босгохоор ирдэг санхүүжигч тал,  нөгөө талд хөрөнгө оруулалт хийж ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулалтын сан, даатгалын компаниуд, банк болон иргэд зэрэг санхүүжүүлэгч талууд байдаг. Зардаг гол бүтээгдэхүүнүүд бонд болон хувьцаа. Бонд нь заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүтэй, хугацаатай өрийн бичиг буюу нэг төрлийн зээл юм. Харин хувьцаа нь тухайн пүүсийн өр зээл, ашиг орлого дээр тулгуурласан компанийн үнэлгээ бүхий хувь эзэмшлээсээ олон нийтэд санал болгох үйл ажиллагаа юм. Нэг ёсондоо компанийн эзэд болж, үйл ажиллагаанд нь оролцож хувь эзэмшигч болно гэсэн үг. Компани ашигтай ажиллавал эзэддээ ноогдол ашиг тараах, мөн хувьцааны үнийн өсөлт зэргээс ашиг хүртэх боломжтой. Харин алдагдалтай ажиллаж, зах зээл дээрх хувьцааны үнэ буурвал алдагдал хүлээнэ. Хувьцаа эзэмшвэл дагаад хариуцлагаа хамтдаа хүлээнэ гэсэн үг. Хувьцааны үнэлгээг эрх бүхий хөрөнгө оруулалтын банкууд тогтоодог бол хувьцааны арилжаа, бүртгэлийг Үнэт цаасны клирингийн төв болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвүүд хариуцан хөрөнгийн биржтэй хоршин ажилладаг. Зах зээлийг хөдөлгөгч, баялаг бүтээгч пүүс компаниудад хөрөнгө оруулалт татаж, өргөжин тэлэх боломжийг олгож, нөгөө талд иргэд ашигтай хөрөнгө оруулалт хийж, баялагийн эзэд болгодогоороо тус барилга онцлог. Хөрөнгийн бирж бол баялагын хувиарлалтыг хамгийн тэгш, хүртээмжтэй хувиарладаг одоогийн байдлаарх хамгийн төгс систем юм.

 

Comments

Popular posts from this blog

 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (4-9 хоногийн гээд янз2) гарна
Санхүү ба мөнгөний хамаарал (~250 үгтэй, 2хон мин)   Санхүү болон мөнгө 2 нь бие биеээсээ шууд хамааралтай. Аль нэг ойлголтыг нь аваад хаяхад бие даан орших боломжгүй. Мөнгө бол өөрөө санхүүгийн талаарх бүхий л ойлголтуудын суурь нэгж юм. Хүний биеийн антомоор төсөөлөөд үзвэл санхүү бол хүний биеийн зарим нэг хэсэг эд эрхтэн гэвэл мөнгийг цустай адилтгаж ойлгож болно. Санхүүгийн зах зээлийн гол тоглогчид болох даатгал, банк, хөрөнгийн зах зээл нь хүний биеийн уушиг, элэг эсвэл артер болон венийн судас гэх мэт чухал эрхтэнүүд гэж үзвэл цус буюу мөнгө бол эдгээр эрхтнүүдэд бүрэн хүрч ажиллуулдаг, шим тэжээлээр хангадаг нэгж юм. Цус нь хүний бие эрхтэний бүхий л үйл ажиллагаанд шууд оролцдог төдийгүй хамгийн холын цэгт хүртэл очдог. Мөн хүний биеийг хүчил төрөгч, шаардлагатай амин дэм зэргээр хангадаг. Мөнгө бол цусны эл үүрэгтэй яг ижилхэн. Цусны эргэлт хэр сайн байна бие эрүүл байдагтаа адил мөнгөний эргэлт хэдий хэр сайн байна төдий чинээ эдийн засаг, бизнесүүд сайна байдаг. Инфляци тэ
  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цалинг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэх, төсвийн маш үрэлгэн бодлогыг явуулж алдагдалтай төсвийг жил бүр батлах зэргийг маш амжилт