Skip to main content

Утга учрын эрэлд гарсан нь


Зорилго хэзээ ч намайг тодорхойлохгүй гэдэгт итгэж ирсэн нь одоо харахнээ буруу байжээ.  Туйлын хүсэл сонирхол байхгүй эсвэл бүрэн олоогүй ойлгоогүй байж болно. Гэхдээ зарим нэг зүйлийн заавал төгсгөлийг харж байж эхлэх гэх нь алдаа байж мэднэ. Сууснаас явсан нь дээр гээд сайхан үг байдагдаа. Кристофер Колумб хүртэл Энэтхэгийг нээхээр гараад, төөрж яваал Америк тивийг нээсэн ш тээ. Тэгэхээр зөв ч бай буруу ч бай ямар нэг зорилго биднийг урагшаа итгэлтэйгээр түлхдэг байх нь. Тэр зорилго нь туйлын байх албагүй, туйлбартай байхад л болох аж. Тэгэхээр зорилго магадгүй харанхуйд биднийг гэрэлтүүлэх бамбар байх. Харин хүсэл тэмүүлэл алсын хараа бол төөрсөн үед шөнийн тэнгэрт харагдах од байх нь. Хүссэн тэмүүлсэн зүйлдээ хүрэх зам мэдээж дөт биш, амар ч биш. Тэр үед гартаа барьсан бамбар чиглэлээ алдалгүй өдөр тутам урагшлахад тустай. Харин хүсэл тэмүүлэл бол бамбар шиг чиний хөл доорх замыг гэрэлтүүлэхгүй ч мартсан үед чинь хаашаа хүрэх чигийг үргэлж зааж, сануулж өгнө. 

Тэхээрээштээ хүсэл тэмүүлэл, утга учрын чиг нь харагдаж байвал move! Бамбар аандаа болно.  

Хүсэл тэмүүлэл огт байхгүй зөвхөн бамбар л байгаад байвал ялгаагүй move. Замдаа Чиг нь олдоно. 


Comments

Popular posts from this blog

  Ромын эзэнт (~400үг )гүрний сүйрэл ба  инфляци              Ромын эзэнт гүрэн 1000 гаруй жил оршин тогтнохдоо, дэлхийн 20 хувийг эзэлж, цэрэг дайны хамгийн том армитай, улс төр нийгмийн эрүүл бүтэцтэй мөн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, соёл урлагын охь болсон төгс төгөлдөрийн дээд нь байв. Гэвч эдийн засгийн буруу уршигт бодлогын үр дүнд хэзээ ч сэхэхээргүйгээр алга болсон. Төрийн удирдлагын зарим шалтгаанууд байх боловч цаад нарийн учгийг эдийн засгийн талаас нь тайлбарлахыг зорьлоо. Улсын төсвийн хөрөнгийг буруу зарцуулах, хэт их мөнгө хэвлэж нийлүүлэх, буруу шийдвэрийг улам даамжруулж, зөв алхам хийгээгүйгээс юунд хүрч болохыг эндээс харж болно.             Мөнгөний худалдан авах чадвар унах буюу инфляци гэдэг зүйл Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь сүйрүүлсэн. Аян дайн хийх, цэрэг армиа санхүүжүүлэх зэрэгт илүүтэй анхаарч цэргүүдийн цал...
  Эрсдэл  ( ~210 үгтэй)   Эрсдэл нь амьд ертөнцийн нэгээхэн хэсэг. Эрт үед эрсдлийг хэн ч бүрэн тооцоолж чадахгүй, боломжгүй байлаа. Тэр нь ч аргагүй биз. Харин хүн төрөлхтөн эрсдэлтэй өдөр тутам нүүр тулсаар улмаар ойлгож, илүү ухаалгаар харьцах болсноор тэд байгалийн хууль, жам ёсны гэгдэж байсан зүйлийг удирдаж, бууруулж бүр шилжүүлж эхэлсэн юм. Даатгалын үндэс суурь үүнээс эхлэлтэй.  Эрсдэл бол тэр чигтээ магадлалын тухай ойлголтууд юм. Эрсдэл хэнийг ч ялгах, нүдгүй. Эрсдэл нь -         Ирээдүйд тохиолдох боломжтой, -         Хохирол учруулж болох -         Гэнэтийн сөрөг үйл явдал                    зэрэг ойлголтыг багтаадаг. Хохирол учруулдаг болхоор, хохирлын хэмжээг  яаж тодорхойлох вэ? учрах боломж хэр их вэ? Тэр хохирлыг юу бий болгосон бэ? гэсэн ...
 Алтай 5 богд аялал (~1000 үгтэй 8мин) Энэ жил МУ-н баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай 5 богд уул бас бус газруудаар хурган аялаж ирсэн тэмдэглэлээ сийрүүлья.  Ерөнхий мэдээлэл: Баян-Өлгий аймагт байдаг, МУ-н ноён оргил, Хятад, ОХУ-тай хиллэдэг, ерөнхийлөгчийн тахилгат овоот, хилийн багана байдаг гээд Алтай Таван богд (цаашид АТБ) уулсд чимэг олон. УБ хотоос бараг АТБ ~1950км, Өлгий хот ~1700кт зайтай.  Хүйтэн, Малчин, Наран, Найрамдал, Бүргэд гээд 5 оргилтой бөгөөд Малчин оргилд нь мань мэт (рүүкий) нь бусад оргилуудад нь арай дөртэй (мэргэжлийнхэн) гардаг юм билээ. Энэ талаар жич ярина.   Аялал:   УБ хотоос шууд нислэгээр (~2цаг), атуусаар (28цаг), машаанаа бариад (замдаа 1 хоноод нийт ~42цаг) яваад аймгийн төв Өлгий хотод ирнэ. Тэндээ тур-тайгаа холбогдоод маргааш замд гарах учир бэлтгэлээ базаагаад буудалдаа байрлана. (Хамгийн аятайхан хямдхан буудал нь Цамбагарав байсан. 80к Даанч орж чадаагүй :( Маргааш нь фургон юмуу жийп (Ланд80) тэй аялалдаа (...